Манай орны хувьд жилд дунджаар 3000 гаруй байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой болон бусад осол тохиолдож, гамшгийн улмаас хүний амь нас эрсдэж, эд хөрөнгө, бараа материалын ихээхэн хохирол учирсан.
“Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмыг батлав. Журамд хандив тусламж зохион байгуулах эрх бүхий субъектийг дараах байдлаар заасан байна. Үүнд, гамшиг ослын улмаас учирсан хохирол үндэсний эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан тохиолдолд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын хүмүүнлэгийн тусламж хүсэх, уриалга гаргах шийдвэрийг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутагт тухайн шатны Засаг дарга гаргана гэжээ.
Сүүлийн жилүүдэд аливаа байгалийн гамшиг болон бусад осол, эндлийн улмаас үүссэн олныг хамарсан хохирлыг арилгахад иргэд, олон нийт сайн дураараа эвлэлдэн нэгдэж, төрөл бүрийн хандив тусламжийг мэдээллийн сувгууд, олон нийтийн сүлжээ зэргийг ашиглан бүрдүүлэх боломж нь өргөн болсон.