Наран улсын нийт ажил эрхлэгч иргэдийн дөнгөж 22 хувь нь л өөрийн ажил олгогч эздэд итгэдэг гэсэн сонирхолтой судалгаа саяхан гарчээ. Энэ нь дэлхийн бусад улсуудын ажил олгогчдоо итгэх итгэлтэй харьцуулвал даруй найман хувиар доогуур үзүүлэлт гэж уг судалгааг хийсэн Ernest and Young-ийн мэргэжилтэн хэлж байна.
Уг судалгаагаар ажил олгогчдоо хамгийн их итгэж чаддаг ажилчидтай улсуудаар Мексик, Энэтхэг улсууд шалгарсан аж. Эдгээр улсуудад нийт ажиллагсдын гуравны хоёр хувь нь ажил олгогч эзэндээ бүрэн итгэдэг гэсэн үзүүлэлт гарчээ. Япончууд ийнхүү ажил олгогч эзэддээ үл итгэдгийн шалтгааныг тус улсын томоохон компаниуд ажилчдаа байнга халж сольдог, гэрээгээ цуцалдгаар тайлбарлаж болох юм.
Япон хүний хувьд ажлаас халагдана гэдэг нь сүйрэлтэй адилхан бөгөөд ажлаас халагдсанаас болж амиа хорлох үзэгдэл тус улсад маш өндөр хувьтай байдгийг энд хэлэх хэрэгтэй. Дээрхи судалгаанаас япон иргэдийн дийлэнх хувь нь хэзээ ажлаас халагдах бол, хэзээ босс маань намайг өрөөндөө дуудаж “Та муу ажиллаж байгаа тул таныг халлаа” гэдэг үгийг сонсох бол гэсэн байнгын айдсыг сэтгэл дотроо агуулж явдаг болох нь ажиглагдаж байгаа юм.
Дэлхийд нэр хүндтэй Ernest and Young-ийн хийсэн уг судалгааг Японы холбогдох албан тушаалтнууд, тэр дундаа ерөнхий сайд нь хүртэл хүлээн зөвшөөрсөн тухай Bloomberg мэдээлжээ. Ажил олгогчдоо итгэх итгэл дэлхийн улс орнуудад ямар түвшинд байгааг дараахь судалгаанаас харж болох юм. Шар өнгө ажилтныг, хар өнгө захирлыг, харин саарал өнгө ажил олгогч байгууллагын удирдлагын багийг илэрхийлж байгаа юм.
Наран улсын нийт ажил эрхлэгч иргэдийн дөнгөж 22 хувь нь л өөрийн ажил олгогч эздэд итгэдэг гэсэн сонирхолтой судалгаа саяхан гарчээ. Энэ нь дэлхийн бусад улсуудын ажил олгогчдоо итгэх итгэлтэй харьцуулвал даруй найман хувиар доогуур үзүүлэлт гэж уг судалгааг хийсэн Ernest and Young-ийн мэргэжилтэн хэлж байна. Уг судалгаагаар ажил олгогчдоо хамгийн их итгэж чаддаг ажилчидтай улсуудаар Мексик, Энэтхэг улсууд шалгарсан аж.
Эдгээр улсуудад нийт ажиллагсдын гуравны хоёр хувь нь ажил олгогч эзэндээ бүрэн итгэдэг гэсэн үзүүлэлт гарчээ. Япончууд ийнхүү ажил олгогч эзэддээ үл итгэдгийн шалтгааныг тус улсын томоохон компаниуд ажилчдаа байнга халж сольдог, гэрээгээ цуцалдгаар тайлбарлаж болох юм. Япон хүний хувьд ажлаас халагдана гэдэг нь сүйрэлтэй адилхан бөгөөд ажлаас халагдсанаас болж амиа хорлох үзэгдэл тус улсад маш өндөр хувьтай байдгийг энд хэлэх хэрэгтэй.
Эх сурвалж: Bloomberg
1 comment
80хувь итгэдэг гэдэг сайн үзүүлэлт буруу ойлгож орчуулагч