Сар шинийн баяр болоход цөөн хоног үлдлээ. Энэ долоо хоногт зах, худалдааны төвүүд амрахгүй ажиллаж байна. Шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 27-оос ихэнх зах, худалдааны төв амрах юм. Харин, томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүд шинийн нэгэнд богиносгосон цагийн хуваариар ажиллахаар болжээ. Ирэх сарын 3-наас эхэлж дэлгүүр, захууд ердийн цагийн хувиараараа ажиллах гэнэ.