Сар шинийн баяраар 889 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

2017-02-23 07:101min0
12710979_1019696481425894_1278832137767944139_o

Сар шинийн  баярын өдрүүдээр орон нутгийн чиглэлд 133 тээврийн хэрэгсэл нэмэлтээр явуулхаар болжээ. Харин хот хооронд 71 чиглэлд 889 тээврийн хэрэгсэл үйлчлэх талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Тодруулбал, энэ сарын 25-наас эхлэн ирэх сарын 1-ны өдөр хүртэл мэргэшсэн жолооч нар үйлчлэх аж.

Энэ сарын 20-ны байдлаар 300,5 мянган зорчигч тээвэрлэсэн байна. Харин орон нутгийн зорчигч тээврийн аймаг сум хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээг 19 аймгаас 175 чиглэлд гүйцэтгэдэг бөгөөд энэ сарын 20-ны байдлаар 55,5 мянган зорчигч тээвэрлэжээ.

Өнгөрсөн жил  Билгийн тооллын Шинийн 1, 2, 3-н буюу  хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдөр цагаан сар тохиож байсан бөгөөд нийт 62 чиглэлд 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй