Хүүхэд их унтах тусам бага иддэг

Эцэг эх бүр л ухаалаг хүүхэдтэй байхыг хүсдэг. Гэхдээ их зүйлийг л мэддэг болговол энэ хүсэл маань биелэгдэнэ гэж боддог. Гэтэл хүүхдийн оюун ухааны хөгжил болон сурлагын амжилтад эцэг эх бидний ойшоож анзаардаггүй мөртлөө нэн чухлаар нөлөөлдөг хүчин зүйлс байдаг ажээ. Үүний нэг нь хүүхдийн утаж амрах үйл явц юм.

Эрдэмтэд тухайн хүүхэд хэр удаан унтаж байгаа болон түүний идэж буй хоол хүнсний хэмжээний хооронд холбоо байдаг гэдгийг тогтоожээ. Судалгааны ажлыг 8-11 насны 37 хүүхдийг оролцуулж явуулав. Эдгээр хүүхдүүдийн 27 хувь нь илүүдэл жинтэй байсан аж. Америкийн Хүүхдийн эмч нарын академи өдөрт 10-аас илүү цаг унтдаг хүүхдүүдийн бие махбодод лептин гэдэг даавар боловсрох үйл явц багасдаг гэдгийг тогтоосон байна. Энэ даавар өлсөх мэдрэмжийг хариуцдаг билээ. Харин нойргүйдэлд автсан юм уу цөөн цагаар унтдаг хүүхдүүд бусдыгаа бодвол их иддэг гэнэ. Иймээс эрдэмтэд их унтах тусам хоол идэх дуршил багасч, жингээ хасахад хүргэдэг байна.

Британчууд нэгэн шуугиан тарьсан судалгааны үр дүнгээ танилцуулсан. Тэдний судалгаагаар шөнөдөө тогтмол цагт, наад зах нь 11 цаг унтдаг балчир насныхан тэднээс богино хугацаагаар унтдаг үе тэнгийнхнээсээ хавьгүй хурдан хөгжиж байсан нь тогтоогджээ. Британы Вестчестерийн SRI судалгааны институтын эрдэмтэд  8000 хүүхэд дээр тэдний хөгжлийг нойрсох хэвшилтэй нь уялдуулан 9 сартайгаас нь эхлэн таван нас хүртэл нь судалсан аж.  Судалгааны дүнгээс үзэхэд удаан унтдаг хүүхдүүд сонссоноо ойлгох, авиаг дуудах, математикийн энгийн ойлголтоороо бага унтагчид болон тогтмол цагт унтдаггүй үе тэнгийнхнээсээ илт давуу болох нь судалгаагаар гарчээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн