Сайн муугаараа хэлэгдэж, бусдад чичлүүлж явсан ч мөрөөдлөөсөө няцалгүй эмэгтэй болсон нэгэн бол Ганбууш буюу Н.Ган-Од. Эх орондоо ирээд удаагүй байгаа ч орон орон хэсэн тайчих үзүүлбэрээ үзүүлсээр яваа гэдгээ нуудаггүй.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт “Сэргээн засах клиник”-д хэвтэн эмчлүүлж байх үедээ цус харвасан байна. Харвалтын улмаас нүүрнийх нь баруун тал мэдээгүй болж дүүргийнхээ эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа аж. 70 хүрэх дөхөж байгаа ч олон төрлийн мэс засал хийлгэж байсан бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байгаа гэнэ.