МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал Н.Энхбаатарыг өмгөөлөгч нь шүүхэд хүсэлт гаргаснаар батлан даалтад гаргажээ. АТГ-аас түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан 7 дугаар сарын 23-нд саатуулан 30 хоног баривчилж хуулийн хугацаа нь энэ сарын 24-нд дууссан. Гэвч прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналыг гаргасан билээ. Энэ дагуу шүүхээс дахин нэг сар хорихоор шийдвэрлэсэн билээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байхад туслахаар нь ажиллаж байсан Н.Энхбаатар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, 600 сая төгрөгийн авлигын хэргээр шалгуулж, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан юм.