Нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчийн 265 сургууль, цэцэрлэгт Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр нийтдээ 715 зөрчил илэрсэн байх бөгөөд ихэнх хувь нь багшлах боловсон хүчний дутагдал, сургалтын байр, орчны эрүүл ахуй, аюулгүй байдал хангагдаагүй байсан нь илэрсэн тухай БСШУЯ-аас мэдэгдлээ.
Мөн хичээлийн шинэ жил эхлэхэд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон 18 цэцэрлэг, сургууль байгаа бөгөөд зөрчилтэй байгууллагуудад 135 заалт бүхий хугацаатай үүрэг даалгавар өгсөн ажээ. Тус сургууль, цэцэрлэгийн сурагчид хамран сургах тойргийнхоо сургууль, цэцэрлэгүүдэд суралцах гэнэ. Тус шалгалтын үеэр Зөрчлийн тухай хуулийн дагуу 14 албан тушаалтанд 2,4 орчим сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн сурагчдын дүрэмт хувцасны стандарт өнөөдрийг хүртэл батлагдаагүй байгаа бөгөөд одоогоор гурван компани албан ёсоор дүрэмт хувцас үйлдвэрлэж байгаа ажээ.