Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн хүү Улам-Өрнөхийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон гэх асуудлыг АТГ-аас хянан шалгажээ. Тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон байна. АТГ-ын мэдээллээс үзвэл Д.Сарангэрэл сайдын хүү Х.Улам-Өрнөх өөрийн жолоочоор ажиллаж байсан Ө-г Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилох шийдвэрийг ээжээрээ гаргуулсан байж болзошгүй юм.
ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын үед уг албан тушаалд томилогдсон юм байна. ТӨБЗГ-ын Худалдан авах ажиллагааны газар нь төрийн өмчит хуулийн этгээдүүдийн худалдан авах ажиллагааг хариуцдаг хариуцдаг гол алба юм. Уг газраас төрийн өмчит хуулийн этгээдүүдэд зарлагдах тендерүүдийг хариуцан зохион байгуулдаг билээ.
2 comments
за за, жолооч болохоос ….
Эрүүл мэнд, боловсролыг улс төрөөс ангид байлгая.
Энэ сайд ядаж амьдралдаа 1 хоног гэр бүлийн биш хүнийг сахиж үзсэн болов уу?
Нэг л энэ салбарыг мэдэхгүй байгаа юм даа.