Ирландын Дублин хотоос гаралтай “Stamford” компанийн хохирогч болсон 39 иргэн цагдаагийн байгууллагад мэдүүлэгч өгчээ. Одоогийн байдлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт энэ сүлжээтэй холбоотой 14 хэрэгт бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Тус компани нь манай улсын 7000 гаруй иргэнээс 100 тэрбум төгрөг луйвардсан тухай мэдээлэл гарсан бөгөөд шалгалтаар иргэдээс хөрөнгө оруулалт авах замаар хууль бусаар мөнгө босгож залилдаг болох нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас компанийг хариуцсан ОХУ-ын иргэн Евгений Персовыг цагдан хорьж байгаа юм.