“Яг түүн шиг” шоуны авьяаслаг оролцогч С.Гантогоо өөрийн бие даасан хоёр дахь уран бүтээл “Чи бэлэн үү« дууныхаа клипийг үзэгчдийн хүртээл болгожээ. Энэ дуунд түүнтэй хамтарч Солонгост уран бүтээлээ туурвиж буй Герман дуучин бүсгүй тоглосон байна. Тус клипны зураг авалтад Солонгосын аялал жуулчлалын корпораци, “Монгол Контент« ХХК, TJ entertainment нийлээд 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр долоо хоногийн хугацаанд ажиллаж, зураг авалтаа хийгээд иржээ. Түүнчлэн дараагийн уран бүтээлийнхээ клипийг ирэх есдүгээр сарын дундуур цацах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Мөн тэрбээр “Love story” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад амжилттай хийлгэсэн байна.

By updown

One thought on “Дуучин С.Гантогоо шинэ уран бүтээлээ хүргэнэ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн