Азийн 18 дахь удаагийн наадмын жиү жицүгийн төрлөөр Азийн наадамд оролцож байгаа М.Баярмаа Казахстаны тамирчин Молдир Мекенбаеваг өмнөх барилдаандаа ялсан юм. Молдир Мекенбаеваг улсдаа тамирчдаасаа гоо сайхнаараа алдартайгаас гадна инстаграм “од” гэдгийг манай бөх сонирхогчид андахгүй болсон билээ.
Молдир өдгөө 21 настай, их сургуулийнхаа шилдэг сурагчдын нэг аж. Кино жүжигчний мэргэжил эзэмшихээр эрчимтэй суралцаж байгаа тухай ч эх сурвалж мэдээллэсэн юм. 18 настайгаасаа бөхийн спортоор хичээллэж, өнгөрсөн жил ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн удаатай.