“UB Food Festival” арга хэмжээ энэ Баасан, Бямба, Ням гаригуудад Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох бөгөөд 13:00-00:00 хүртэл хамгийн амттай хоолоор иргэдэд үйлчилнэ. Тус арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, үзэгчид дунд “Хэн хамгийн олон хотдог, бургер идэх вэ?” тэмцээнийг зохион байгуулна.
Нийслэлчүүд иргэд та бүхнийг тус тэмцээнд оролцож өөрийгөө сорихыг урьж байна. Сонирхуулахад энэ оны долоодугаар сарын 4-ний өдөр АНУ-д орших Кони аралд зохион байгуулагдсан “Хамгийн хурдан хотдог идэх” тэмцээнд АНУ-ын иргэн Жой Честнат 10 минутын дотор 74 хотдог идэж дэлхийн дээд амжилтыг тогтоосон байна.
Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой тус арга хэмжээний үеэр доорх олон сонирхолтой арга хэмжээнүүд зохиогдоно:
• Ивээн тэтгэгчийн нэрэмжит тоглоом
• Айрагны тэмцээн
• Зөв хооллолтын зөвлөгөө
• Хоолны группүүдын нэрэмжит тэмцээн
• Мөхөөлдөсний тэмцээн
• Жуулчдад зориулсан үндэсний хоолны өдөрлөг
• “Гэрийн эзэгтэй” ток шоу
• “Эх орны өглөө хөтөлбөр” шууд дамжуулалт
• “Бяцхан тогооч” уралдаан
• Амьтдын хоол
• Шоколадны баяр
• Сугалаат уралдаан
• Шар айрагны тэмцээн
• “УЛААНБААТАР ШӨЛ” шилдэг хоол шалгаруулах тэмцээн
• “УЛААНБААТАР ХУУРГА” шилдэг хоол шалгаруулах тэмцээн