Үндсэн хуулийн цэц нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнээр ирэх сард товлогдсон Хэнтийн 42 дугаар тойргийн сонгууль хойшлогдлоо. Ингэснээр улс төрд орохоор тэмүүлсэн олон хүний горьдлого талаар өнгөрч буй юм. Тэдний нэг нь Хотын дарга асан Э.Бат-Үүл. Түүний нэр уг нь нөхөн сонгуульд горьлогчдын тэргүүн эгнээнд явж байсан. Улс төрийн тогооноос гарсныхаа дараа гэр хорооллын иргэдийн хөдөлгөөнийг бий болгосон хотын мээр дээрх шийдвэрт гомдолтой байгаа бололтой.
Гэр хороолол хөдөлгөөнийхөн өнөөдөр мэдээлэл хийж, МАН, АН гэсэн олигархиудтай тэмцэж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно, Хэнтийн нөхөн сонгуулийг тэд л будлиуллаа хэмээн ээлж дараалан байр сууриа илэрхийлсэн юм.