Монголын тэргүүлэгч бүжгийн хэмнэл “Silence White” бүтэн нэг үеийг ардаа үдэж, 12 жилийн турш бүжгийн хөгжмөөр дамжуулан залууст эерэг сэдэл төрүүлж, гадаадын аялагчдад үндэсний хэв маяг, соёл урлаг бүхий санаа шийдлийг сурталчлан таниулсаар ирсэн билээ.

Энэ жил шинэ эхлэл, шинэ үеийг бэлгэдэн “Silence White 2018 New Circle” утга агуулгаар “Zaisan Hill” Event hall-ын дотор заал болон гадна гэсэн хоёр өөр орчинд залуусын нүд, чих, сэтгэл хөдлөлийг дээд зэргээр баясгаж, орчин цагийн хөгжмийн хэмнэл, тайз дэлгэцийн интерактив хослолыг хүргэхээр ажиллаж байгаа аж.

Шинэлэг бүхнийг эрэлхийлж, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхагч залуус та бүхнийг цагаан хувцсаа бэлдээд “Энх тайван эв нэгдлийн дор нэгдье” уриан дор 2018 оны наймдугаар сарын 24-ний оройг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Тус арга хэмжээнд Японы DJ Satoshi Fumi, Germany DJ KLLDR нар урилгаар оролцож байгаа ба Монголын шилдэг DJ нар тоглох ажээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн