Үндсэн хуулийн Цэцийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцсэн билээ.

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийг товыг зарлахдаа УИХ Үндсэн хууль зөрчсөн байна гэж шийдвэрлэлээ. Тиймээс аравдугаар сарын 7-нд болох байсан Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хойшиллоо. Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэх бөгөөд намрын чуулган аравдугаар сарын 5-нд нээлтээ хийх юм. Тиймээс ээлжит бус чуулган хуралдуулахгүй бол аравдугаар сарын 7-нд болох нөхөн сонгууль хойшлох юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн