Бельгийн иргэн “EuroMillions” сугалаанаас 107 сая гаруй евро хожсон байна. Азтан өчигдөр тодорчээ. Энэ сугалааны ачаар жил бүр Бельгийн оршин суугчид саятан болж буй гэнэ.
Өнгөрсөн 2016 оны арваннэгдүгээр сард Брюссель хотын гудамжны цэвэрлэгч тус сугалаанаас 168 сая евро хожиж, хаант улсын түүхэнд хамгийн их ашиг олсон хүн болжээ. 2017 онд Бельгиэс хоёр азтан тодорсон нь 153 сая евро, 23 сая евро тус тус хожсон байна.