Хамгийн отгон Ромео болох УБЭТ-ын залуу жүжигчин Шинэбаяр өнгөрсөн хугацаанд найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” кинонд тоглож олны танил болсон гэдгийг түүний фенүүд андахгүй сайн мэднэ.

Б.Шинэбаяр УДЭТ-ын босгыг даваад хэдийнэ дөрвөн жил өнгөрчээ. Тэрбээр энэ богинохон хугацаанд тус театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг чадварлаг бүтээсэн драмын театрын шинэ үеийн залгамж халаа. Харин түүний амьдрал дээрх ориг Жульеттаг Б.Хандаа гэх бөгөөд хосууд өнгөрсөн онд хөөрхөн охинтой болцгоосон билээ. Ааль ялдам, үзэсгэлэнтэй түүний гэргий Б.Хандаа мэргэжлийн уран нугараач бүсгүй гэсэн шүү.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн