2018-08-20 15:331min00

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

vanii

Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын Энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд манай улсад айлчлах юм байна.

Гурван өдөр үргэлжлэх айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд тус улсын хөнгөлөлттэй зээлээр баригдах шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтийн арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ.

Барилга, хот байгуулалтын яамнаас Францын “Артилло” компаниар хийлгэсэн ТЭЗҮ-г үндэслэн шинэ цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг гарын үсэг зурж эцэслэсэн, 2020 он гэхэд цэвэрлэх байгууламж ашиглалтад орно хэмээн мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй