Азийн спортын наадам “Жакарта-Палембанг 2018” наймдугаар сарын 18-нд нээлтээ хийсэн. Наадам эхэлснээс хойш Монгол Улсын баг тамирчид чөлөөт бөх, буудлага, усан сэлэлт, туялзуур сэлэм, сагсан бөмбөг, теннис болон буудлагын төрлүүдэд оролцоод байна.
Чөлөөт бөхийн 57 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Бэхбаяр алтан медаль, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн хүрэл медаль тус тус хүртсэн. Ази тивийн 45 орны 10 мянга гаруй тамирчин, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж буй тус наадамд Монгол Улс медалийн жагсаалтын аравдугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Медалийн жагсаалтыг 9 алт, 5 мөнгө, 4 хүрэл медальтайгаар Хятадын баг тамирчид тэргүүлж байгаа бөгөөд тэдний араас Япон, БНСУ-ын тамирчид амжилтаараа удаалж явна.