МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатар “Энканто таун” хотхонд 400 саяар байр авчээ

АТГ-аас МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатарыг өнгөрсөн долдугаар сарын 23-нд  баривчилж, шүүхээс  30 хоног цагдан хорих арга хэмжээ авсан. Тэрбээр уг албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа 400 сая төгрөгөөр байр, багагүй үнээр автомашины зогсоол авсан гэдгийг “өнөөдөр” сонинд мэдээлжээ. Ингэхдээ төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн аж. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан бөгөөд эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй өдий хүрсэн нь АТГ-ынхны хяналт шалгалтын гадуур өнгөрөөгүй юм байна. Түүнийг бусдаас 600 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл өмнө нь цацагдсан юм.

Н.Энхбаатар гэж хэн бэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Шадар сайд байх үед туслахаар нь ажиллаж байсан Н.Энхбаатар нь УИХ-ын гишүүний туслахаар 2006 онд ажлын гараагаа эхлүүлж улмаар 2008 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж 2010-2015 онд НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг ажлуудыг хийж иржээ. Харин 2016 оны арванхоёрдугаар сараас МИАТ ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирлаар томилогдсон байдаг.

 

 

6 thoughts on “МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатар “Энканто таун” хотхонд 400 саяар байр авчээ

  1. Нэргүй 2018-08-20 12:53 at 12:53

    ёстой сонгодог цүнхчний төлөөлөл байна даа

    Хариулах
  2. Нэргүй 2018-08-20 13:10 at 13:10

    Аймаар юм ах

    Хариулах
  3. 123 2018-08-20 13:13 at 13:13

    мангар бацаан шууд МИАТ-ын захирал айн! арай дэндэж байгаа юм биш үү!!!! Тоглоомын газар биш шүү !!!

    Хариулах
  4. зочин 2018-08-20 13:38 at 13:38

    МИАТ-н захирал хийчихээр гадаадад төгссөн хэлтэй боловсролтой залуус зөндөө байгаа шүү
    цүнх барьдаг хачин баццаанууд ирээд өөрсдөө баяжиж аваад явах юм,тэгэхэд насаараа нисээд хамаг л залуу нас бүх юмаа зориулчихаад тэтгэвэртээ ч гарч амжихгүй ихнэх нь явчихлаа,зарим нь хөөрхий орон гэргүй ч явцгааж л байна даа

    Хариулах
  5. Нэргүй 2018-08-20 15:27 at 15:27

    avilgachin bolgonig shalgaj barahgui l dee barag buh hurgan tuunees deeshi darga iim l baigaa tegeed l manai uls ulam yduuraad bna

    Хариулах
  6. Нэргүй 2018-08-22 07:39 at 07:39

    zailciin

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн