“Есөн сартай хүүхдэдээ товлолт вакцин хийлгэснээс хойш дөрөв хоногийн дараа нас барчихлаа” гэсэн харамсалтай мэдээг нэгэн ээж цахим сүлжээнд нийтэлсэн. Эл мэдээлэл олон эцэг эхчүүдийн санааг зовоогоод, хаанаас хариулт авахаа мэдэхээ больчихоод байсан гэхэд болно.
Энэ талаар сая вакцины асуудлаар Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудсаар мэдээлэл хийлээ Доктор н.Уранжаргал эмч хэлэхдээ “Есөн сартай охин вакцинаас болж биш үжил өвчний улмаас амь насаа алдсан. Үжил өвчин гэдэг нь вактерын гаралтай идээт үрэвсэл. Охин өмнө нь энэ өвчнөөр өвдөж байсан. Вакцин хийхийн өмнөх үзлэг дээр үжил өвчний шинж тэмдэг илрэхгүй байж байгаад вакцин хийсний дараа илэрсэн байж болзошгүй” хэмээж байна.
Харин талийгаач охины ээж “Шинжилгээний хариу гараагүй байгаа. Энэ сарын 20-нд гарна гэсэн. Миний охин үжил гэж өвчнөөр өвдөж байгаагүй. Эрүүл саруул хүүхэд байсан” хэмээжээ. Эл мэдээлэл олон эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргээд байна. Учир нь хүүхдийн шинжилгээний хариу гараагүй байхад Эрүүл мэндийн яамнаас үжил гэх өвсний улмаас нас барсан хэмээн албан бус мэдээлэл хийж буй нь хариуцлагагүй үйлдэл болж байна.