2018-08-16 13:471min011

Есдүгээр сарын 01-нд хичээл эхлүүлэхгүй гэв

zaza

Өнөөдөр буюу /2018.08.16/-нд “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийлээ. ОУВС ирэхтэй холбогдуулан Төрийн гурван өндөрлөгт өнгөрөгч долдугаар сард хүсэлт хүргүүлсэн ч засгийн газрын хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайдад ханд гэдэг цаас өгсөн байна.

Жилийн хугацаанд цалин нэмэгдүүлээгүй, зөвхөн цаас өгснөөр өөрөөр дорвитой арга хэмжээ авахгүй байгаад эсэргүүцлээ илэрхийлж буй юм. Багшийн цалинг нэмэхгүй бол хүүхдийн эрх зөрчигдсөөр байна хэмээн тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн, багш н.Сарантуул онцолжээ.

Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах түр хороог Улаанбаатар хот болон аймаг бүрийн багш нарын төлөөллийг оролцуулан байгуулснаа энэ үеэр мэдээлэв. Ажил хаях тэмцлийн арга хэмжээнд улсын хэмжээнд  70 мянга орчим багш буюу ерөнхий боловсролын 650 сургууль, 850 цэцэрлэг, 36 МСҮТ-ийн багш нар нэгдээд буй.