Цөсөө угааснаар цөсний өтгөрсөн байдлыг багасган, цөсний чулуу үүсэх болон цөсний хүүдийн хана үрэвсэхээс сэргийлнэ. Ихэвчлэн цөс сунах, өтгөрөх тохиолдол их байдаг ба энэ нь цөсний өвчлөлийн эхний үе шат юм. Цөс угаах эмчилгээг гэрийн нөхцөлд хийх бүрэн бололцоотой. Юуны түрүүнд хэвлий эход харуулж цөсний чулуутай эсэхийг тогтоох шаардлагатай. Хэрэв чулуутай бол угааж болохгүй.
Цөсөө угаахдаа:
– Цөс угаахын урьд өдөр хоол идэж болохгүй (зөвхөн шингэн юм ууна).
– Өглөө 7-8 цагийн үед бүлээсгэсэн шар сүү 1.5л, Эсвэл Магнизм хэмээх бэлдмэлийг нэг аяга буцалсан халуун усанд уусгаж нэг аяга бэлдмэлийг ууна. Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг. Цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал уух шингэний хэмжээг нэмж болно.
Хэдий чинээ өтгөн шар ногоон зүйл гарна, цөс төдий чинээ өтгөрсөн байна гэсэн үг. Цөс угааснаас хойш 30 минутын дараа хооллох хэрэгтэй. Цөсийг сард 2-3 удаа угаавал илүү үр дүнтэй.