Германы хөдөлмөрийн зах зээл ажлын хүчний хомсдолтой тулгарч байна гэж Хөдөлмөр ба карьерын зах зээлийг судлах хүрээлэнгийн мэдээнээс ишлэн “Deutsche Welle” мэдээллээ. Тус улсад сая гаруй ажлын байр эзгүй байгаа ажээ. ХБНГУ-ын компаниуд нийтдээ 1 сая 210 мянган ажлын байр гаргасан ба аж үйлдвэрийн салбар, эрүүл мэнд, логистик ба барилгын ажилчид хэрэгтэй байгаа гэнэ.
Судалгаанаас харахад компаниуд ажилтан хайж дундажаар 82 хоногийг зарцуулдаг юм байна. Ажлын хүчний хомсдол Германы нутаг дэвсгэрт харилцан адилгүй байгаа ба компаниудын гарган тавьсан ажлын орон тооны 940 мянга нь баруун хэсгийн компаниудын эрэлт бөгөөд зүүн хэсгийн компаниудад дөнгөж 270 мянган ажлын орон тоо ноогдож байгаа аж. Ажлын хүчний хомсдол цөөн тооны албан хаагчтай компаниудад их байгаа гэнэ.
Тэдэнд санал бага ирж, мөн шаардлагад нь ирсэн саналууд төдийлөн нийцэхгүй байдаг гэв. Өнгөрсөн хоёрдугаар сард францын компаниуд бас ийм асуудалтай байлаа. Тус орны хөдөлмөрийн чадвартай 29 сая хүнээс 3,5 сая нь албан ёсоор ажилгүйчүүд гэж бүртгэгджээ. Мэргэжлийн ажилтнууд дутагдалтайгаас өнгөрсөн онд 200 мянган ажлын байр эзнээ олоогүй үлдсэн юм.
8 comments
Terbisgdagva lu bold nar german ru ajillah huch gargache solongos gj tenegtej bhar teged ch daruun sologosig bodvol iluu soyoltoi hariuclagatai sahilga battai yadaj l cag barij surna da
ажиллах хүч гаргах талаар асуудал хөндөөч ээ төрд сууж байгаа хүмүүс
uher mongolchuudiig germanchuud hun gej toohgui baihooo
Korea yavj bhar German goyo yum bishuu Zaluusaa?
манай ажилгүйчүүд бүгдээрээ багтах юм байна, дээд төвшинд яриаач
erchuud n mongol shig bolj
hudlaa shuu duuren tsagaach deer n ajil ersen turkuud pig baigaa iim ulger zohioj soliorohoo boli
muusain europiihon tsaanaa l zewuun. tsagaachid,aziudiig ih uzen yadaj,yalgawarlan gaduurhdag. uursdiigii tansag amidraltai tengeriin amitad geed bodtson. uls orond ni irsen gadniihand mun urialgahan bj haragdaach