09:00 цагт: МУИС-ийн Номын санд “BIRDS” төсөл буюу сансрын технологи хөгжүүлэгч 20 гаруй орны төлөөлөгчдийн хурал болно.
09:00 цагт: Нийслэлийн Иргэний танхимд “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдэд танилцуулах хэлэлцүүлэг болно.
09:00 цагт: Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн байрандаа Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
10:00 цагт: НМХГ-аас өөрийн байрандаа зөвшөөрөлгүй борлуулж байсан эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ.
10:00 цагт: Нарс зусланд Нийслэлийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагаа болно.
11:00 цагт: БХБ-ын сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” төслийн үйл ажиллагаатай танилцана.
11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд, ЭМЯ-ны төлөөлөлтэй уулзана.
11:00 цагт: Хангарьд ордны 14 давхарт НЗДТГ, Шинжлэх ухааны академи хамтран ажиллах гэрээ байгуулна.
11:30 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Иргэдийн оролцоотойгоор Нийслэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх” уралдааны талаар мэдээлэл хийнэ.
11:40 цагт: ҮБХИС-ийн Шархадны сургалтын төвд Оюутан цэргийн Тангарагийн баяр болно. “Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт: Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-аас Төв аймгийн Заамар суманд Туул голын гольдрил дотор алт олборлож байгаа компаниудын талаар мэдээлэл хийнэ.