Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Урд мэргэн шанаа” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн зүгт, 20 км-т Өгий нууранд Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн 34 настай, эрэгтэй А, 31 настай, эмэгтэй Э нар хийлдэг завьтай явж байгаад живсэн тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 22:11 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 автомашинтай 22:45 цагт явж 12-ны өдрийн 04:07 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:07 цагт иргэн А-гийн цогцсыг эргээс 200 метр, 6-7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Түүнчлэн 13-ны өдөр иргэн Э-г осолдсон газраас 20 метрийн тойрогт эрлийн ажиллагааг зохион байгуулж, 16 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:15 цагт эрлийг түр зогсоосон.
Мөн 14-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Нэмэлтээр Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Ш.Эрдэнэболдоор ахлуулсан нийт 8 алба хаагч 1 техник хэрэгсэлтэй 22:49 цагт Өгийнуур сумын эрлийн бүлэг дээр ирж ажиллаж байгаа аж.