Өнөөдөр (2018.08.14)МАН-ын Удирдах зөвлөлийнхөн Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудад хэн хэнийг томилох талаар хэлэлцжээ. Ингээд ЗТХ-ийн дэд сайдад УБТЗ-ын замын даргын орлогч Л.Халтар, УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Амарсанаа, Ховдын Засаг дарга асан Д.Галсандондог нар яригдсаны эцэст УБТЗ-ын замын даргын орлогч Л.Халтарыг дэмжжээ.Тун удахгүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан 16.30 цагт Төрийн ордонд мэдээлэл хийнэ.