Зохиолын дууны ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг бий болгож чамгүй амжилттай явж байсан хос дуучид болох Болд, Чулуунчимэг нар нэг л өдөр хоёр тийш болсон. Болд ангийн найз дуучин Мөнгөнцэцэгтэйгээ дэр нэгтгэн үрийн зулай үнэрлээд буй бөгөөд тэдний сүүлд гаргасан дуунууд олны анхаарлыг ихэд татах болов.
Болд, Мөнгөнцэцэг нар “Хосын ятга” хэмээх дуугаа гарган өөрсдийнхөө хайр сэтгэлийг зарлан тунхаглаад байгаа бол дуучин Чулуунчимэг “Дэнүү хайртай” хэмээх дуугаа дүрсжүүлэн олны хүртээл болгожээ. Дууны клип дээр хагацаж буй хосуудын тухай гарах бөгөөд дууны үг, аялгуу олны сэтгэлийг ихэд шимшрүүлээд буй бололтой.
“Магадгүй хүн төрөлхтний хамгийн их хүсэж байдаг там нь ХАЙР, Сэтгэлд нь хайр дэлгэрсэн ч бай эсвэл хагдарч гандсан ч бай хамаагүй хайрлах л утга учир биз…Шинэхэн уран бүтээлээ та бүхэндээ өргөн барьж байна” хэмээсэн тэрээр одоог хүртэл дуучин Болдыг хайрласан хэвээр байгаагаа тус дуугаараа дамжуулахыг хүсэв үү? эсвэл энэ зүгээр л уран бүтээл үү? гэдгийг олон нийт ялгаж салгахад тун ч бэрх байгаа аж.
[fbvideo link=”https://www.facebook.com/Chuluunchimeg0502/videos/1814983625206135/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]
4 comments
Эмэгтэйчүүдээ гоочлох яахвэ. Цаана чинь төрийн яамныхан нэгнээ алсан хядсан зодсон үстсэн архидсан шоудсан ажлын хариуцлага гэж нэгч юмгүй эргүү малаар тэнэг эрчүүдээр монгол дүүрээд бн арчаагүй дурак эрчүүд!!!
Deeremchin, khulgaich, khayagaa khadragchid ichij amidarmaaraa! SUIS togsogchiddoo ys zuin khicheel zaadag bolow uu?Kherees kheterch bna shu,Bold gedeg ulaan khatcartiin amidraliin busarmag ywdluud…
залуу улс алдаж оноо л биз одоо болчихооч
Odoo bol negent 2 tiish bolson amidralaa ergej guivshaad yahav dee. Harin ch Boldiin zuv bolson. uuruu ehelj hayaj yavaa biz de.Odoo boli. .Ner hundee aldaad baina.Bitgii uruvduuleh geed bai .Uragshaa har.