Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутгийг дамнан оршдог Ноён уул байгалийн үзэсгэлэнт тогтоц, ашигт малтмал, биологийн төрөл зүйлийн арвин их сан хөмрөгтэй. Түүгээр ч зогсохгүй хоёр мянга илүү жилийн тэртээх Хүннү гүрний түүх соёлын өв дурсгалыг хадгалан үлдээсэн хосгүй үнэт газар.
Өвөг дээдсийн ариун сүнс оршисон Ноён Уулд монголын ард түмэн, нам төрийн удирдлагууд хүрз чиглүүлэх нь бүүхэл барааг нь хараад залбирч, шүншиглэсээр өнөөдрийг хүрсэн. Ингэж хэлэхийн учир нь Хүннүгийн хаадын булш бунхныг газрын хөрснөөс доош 17-70 метрийн гүнд байршуулж, хөдөөлүүлснийг эрдэмтэн судлаачид нотолсон байдаг. Ноён уул өөрөө мөнх цэвдэгтэй, дэлхийн дунджаас 5000 дахин их хүнцлийн агууламжтай. Үүнийг тус бүс нутагт ажилласан Германы эрдэмтэд судалж тогтоогоод толгой сэгсэрч байсан гэдэг. Хүнцэл бол Наполеон Бонапартын амийг авч одсон “хаан хор”юм. Амьд биетэд үзүүлэх хор нөлөөгөөр юутай ч харьцуулшгүйн сацуу бурхан болоочдын шарилыг муутгалгүй, тэр чигээр нь хадгалж чаддаг гайхалтай бодис ажээ.
Хоёр мянган жилийн тэртээ оршин тогтнож асан Хүннү гүрэн ихэс дээдсийн цогцсыг ийнхүү хүндэтгэн оршуулахын зэрэгцээ хэдэн зуун, мянган дамнуулан хадгалах аргыг мэдэж байснаараа ямархуу чадамжтай, ёс суртахуунтай Төр байсныг харуулдаг. Гэтэл Ноён уул руу хүрзээ чиглүүлэн зогсож буй “Сентерра Гоулд”-ынхан өвөг дээдсийн онголсон шүтээн буй Ноён уулын гүйдэл суудлын гагнаас болсон цэг дээр эзэмшлээ тогтоож алтанд нь шунах болсонд Монгол түмэнд таалагдсангүй. Үүнийг эсэргүүцэж гурван жил дамнан 30 гаруй удаа шүүх хуралдсаны эцэст “Сентерра Гоулд”-ын дөрвөн лицензийг хүчингүй болгосон баярт мэдээг дуулгасан билээ. Гэтэл дахин олныг сэрдхийлгэсэн мэдээ дуулдаж эхэллээ. Энэ юу вэ? гэвэл “Сентерра Гоулд”-ынхан шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож, алтанд нь шунаад зогсохгүй эцэг өвгөдийн ясыг өндөлзүүлж булшийг нь сэндийчиж 40 гаруй контейнерт археологи, палеонтлогийн асар их үнэт олдворуудыг нууж байсан илэрсэн гэдгийг нийгмийн сүлжээнд хүмүүс ярьж, бухимдах болсон нь анхаарал татаж буй юм.
Фэйсбүүкт Пунцагийн Нарантуяа гэх хаягтай иргэн “Ашигт малтмалын хуулинд тухайн үйл ажиллагаа явуулж буй газраас түүхийн үнэт өв олдсон тохиолдолд шууд үйл ажиллагааг зогсоож улсын хамгаалалтанд ордог ёстой. Энэ улсын хууль Сентерагоулдад үйлчлэхээ байсан хэрэг үү?! Өмгөөлөгч хуульчид эх орныхоо эсрэг харийнханы гар хөл болохыг ҮНДСЭН ХУУЛЬ зөвшөөрчихдөг болчихсон юмуу. Сэлэнгэ аймгаас сонгогдсон
Ж. ЭРДЭНЭБАТ, ОЮУНДАРЬ нар яг юуны төлөө ард түмний итгэлийг авч гарч ирсэн юм бэ ?! Дээдсийн хилэн байгаль эхийн хараалаас сүрдэхгүй байна уу?! Хөрөнгө мөнгөний төлөө хүнээ гээсэн хүн сүгнүүд яасан олон болж төрийн өндөр сэнтийд шунан төрөлхи нутгаа сүйтгэхэд гардан оролцоно вэ?! Унасан газар угаасан ус чинь та нарт ямар гэмтэй гэж ухуулж юүлүүлж гасална вэ?! Эх орон газар шорооныхоо төлөө тэмцсэн бүхнийг барьж хорьж зодож айлган сүрдүүлж дарамталж байгааг бид зүгээр хараад суухгүй шүү. Одоо бүүр хэрээс хэтрээд алтыг нь зөөгөөд зогсохгүй түүхийн аугаа олдвор өв соёлыг минь эвдэж сүйтгэж нуун дарагдуулж хил давуулдаг нь илэрлээ. Бидний өвөг дээдсийн өв соёлыг уландаа гишгэн хог шиг овоолон хэмхчиж байна. Зүрх өвдөж сэтгэл гаслам энэ үйл явцыг Монгол түмэн үй олноороо эсэргүүцэн түүх соёл газар нутаг уул усаа хамгаалан өндийцгөөхийг уриалж байна. Хан Хэнтийн уулс Бурхан Халдуны төгсгөл явсаар Ноён Уул их хайрхантай залган оршдог. Их хаадын минь булш бунхан Ноён ууланд амгалан орших учиртай юм. Гэтэл бидний эцэг өвгөдийн ясыг өндөлзүүлж булшийг нь самарсан нь тодорхой болчихсон байна. Үүнийг бид чимээгүй хараад тэвчээд айж хулчийгаад суух ёстой гэж үү?! Түмэн олон минь Хаадынхаа онгоныг цаашид хөндүүлэхгүй бхын төлөө олноороо нэгдэн шаардаж Ноён уулаа аврах аугаа үйлсдээ нэгдэцгээе” хэмээжээ.
Ноён уул бол жирийн нэгэн газар биш сүнс шингэж, шүншиглэсэн газар. Египетийн пирамид, Төмөр хааны бунхан гэхчлэн өвөг дээдсийн булш бунхнаар оролдоод хаант улсаараа сүйрч асан эмгэнэлт, гашуун сургамжит түүх ч олон бийг энд дурьдахад илүүдэхгүй биз. Тиймээс сүнс, шүншиг хурсан Ноён уулаа хамгаалах нь монгол хүн бүрийн үүрэг ажгуу.
3 comments
ШААГААД Л
Эрүүгийн цагдаа яаралтайгаар эдгээр контенерт үзлэг хийх арга хэмжээг ил тодоор зохион байгуулах шаардлагатай. Цагдаа тэжээж байгаагийн хэрэг юу билээ.
шалгаад явж байгаа гэсэн шд. сентерра голдыг хариуцлагатай компани гэж боддог