Нийгэм

Өнөөдөр болох зарим үйл явдал

09:30 цагт “Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломжууд” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Хуралд 5 орны 100 гаруй эрдэмтэн судлаачид оролцоно.

Чингис хаан нисэх онгоцны буудалд 10:00 цагт Орбис Олон улсын байгууллагын Нүдний Нисдэг Эмнэлгийн нээлтийн арга хэмжээ болно. Монгол улсын Эрүүл Мэндийн Яамны урилгаар Орбис Нисдэг Нүдний Эмнэлэг 8 дах удаагаа ирж Улаанбаатар хотноо 2018 оны 8-р сарын 12-30 хооронд гурван долоо хоногийн сургалт зохион байгуулах гэж байна. Орбис Нүдний Эмнэлэг нь MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, АНУ-н магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэг юм.

MN хэвлэл мэдээллийн 12:00 цагт ИЗНН -ыг 2018 оны нөхөн сонгуульд орох эрхийг СЕХороо хязгаарласан гэж үзэн тус намаас мэдээлэл хийнэ.

ЭМЯ-ны “А” танхид 13:00 цагт “Монголын Мэдрэлийн Сэргээн Засахын Анхдугаар Конгресс” хэвлэийн хурал болно.

Блю Скай зочид буудал,Топаз хурлын танхимд 14:30 цагт Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийг чадавхжуулах, туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Монгол, Солонгос улсын “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-үүд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close