Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 2935 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт айлын хашааны гаднаас нэг сар орчимтой өлгийтэй хүүхэд олджээ.
Дуудлагын дагуу цагдаа нарыг очиж шалгалтын ажиллагаа явуулахад нэг сар орчимтой, эрэгтэй хүүхдийг гудамжинд хаясан болох нь тогтоогджээ. Одоогоор хүүхдийн бойжилт хэвийн байгаа бөгөөд хүүхдийн эцэг, эхийг нь тогтоохоор ажиллаж байгаа аж. Энэхүү хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.