\Төрийн соёрхолт, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарыг хүмүүс зөвхөн гаднаас нь харчихаад “Их л тогтворгүй, намбагүй” гэж дүгнэдэг. Харин уулзахад Монголоо гэсэн сэтгэлтэй нь илт мэдрэгдсэн. Ярианаас нь сонсох нь ээ энэ мэргэжил нь яалт ч үгүй хөдөлгөөнтэй байхаас аргагүй нь ойлгогдсон. Ямар сайндаа тэрбээр “Би өдөрт 150 километр алхдаг” гэж байх вэ. Энэ үед надад “Хэцүү мэргэжилтэй хүн юм аа” гэж санагдаж байснаа нуух юун.
-Анхны бүтээл нь юу байв?
-22 жилийн өмнө тавигдсан “Нарны домог”. Үүнийг бүтээснээр Монголын сонгодог урлагийг дэлхийд гайхуулахад хувь нэмэр болсон. Гэхдээ тэр үе надад маш хүнд байсан. Учир нь дээд тэнгэр, бөө мөргөл, хаад, хатдын тухай ярьсан хүн толгойгоо авахуулахаас наахна болж байсан юм. Энэ бүтээлийг хийхээс өмнө би ЗХУ буюу ОХУ-ын Театр урлагийн дээд сургуулийг төгсч ирээд байлаа.
Сурч байх хугацаандаа тус улсын уран бүтээлчид өөрийн улсын түүх соёлоо бүтээл болгож дэлхий дахинаа таниулж байхыг харсан болохоор дээрх бүжгэн жүжгийг найруулахаар шийдсэн хэрэг л дээ. Ардчиллын дараа ардчилал яллаа гэж хэлсэндээ хүртэл дээдсүүдээс зэмлэл хүртэж байлаа.
-“Алтан ураг” олон жилийн дараа дахин тоглогдсон нь социализмын үеийн хаагдмал байдалтай холбоотой юу?
-Яг тийм. “Нарны домог”-ийг ч хүмүүс анх үл ойшоодог байсан хэрнээ сүүлд хүлээн зөвшөөрсөн шиг зүйл болж байгаа нь энэ. Хэрэв явуургүй бодолтой, уран бүтээлч сэтгэлгээгүй дээдсүүд тэр үед байгаагүйсэн бол өнөөдөр ардын урлагт олон хүн байхаар байсан. Даанч тэд хавчин шахсаар байгаад уран бүтээлчдийн минь урлагийг орхигдуулсан. Сайхан уран бүтээл хийсэн нэгнийх нь бүтээлийг ч хаасан.
Үүний нэг жишээ бол бидний ярьж байгаа “Алтан ураг”. Гэхдээ өнөө цагт дахин тоглуулах гэж байгаа нь ололт юм. Энэ жүжгийн агуулга нь Тэмүүжин анд Жамуха, эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан Бөртэг буцаан авч улмаар Их Монгол улсаа байгуулсан тухайг бүжгийн хэлээр илэрхийлнэ.
-Таны гурав дахь бүтээл эрийн гурван наадмын тухай өгүүлсэн байдаг. Ер нь яагаад түүхэн болон ардын урлагаа хөндөх болсон юм бэ?
-Миний удам Монголын бүжиг болон шарын шашинд гавьяа байгуулсан. Өнөөдөр удмаа ярих сайхан байна. Аавыг хүмүүс андахгүй. Өвөө маань бүжиг дэглээч хүн байсан. Түүхэн сэдвээр бүтээл хийхийн гол шалтгаан нь цаг үеийн уур амьсгал шивнэж байна. Ард түмэн олон нам шиг хуваагдаж, баруун зүүн аймгаараа талцаж сууна.
Энэ байдал удаан үргэлжилбэл манай улсын ард түмэн хэцүү байдалд орно. Үүнээс сэргийлэхийн тулд эртний хөх өвгөчүүдийнхээ эв нэгдэл, ёс суртахууныг шигтгэсэн бүтээл туурвидаг.
-Тань шиг бодолтой уран бүтээлч хэр олон байгаа бол…?
-Мэдэхгүй. Надтай өрсөлдөх бүжиг дэглээч ч Монголд байхгүй. Миний гол өрсөлдөгч би өөрөө. Өмнө нь хийсэн уран бүтээлээсээ илүүг хийх хэрэгтэй гэж би өөртөө байнга хэлдэг. Харин надтай адилхан уран бүтээлч болох гээд надаас суралцаж явдаг хүмүүс байдагт баярладаг.
-Сүүлийн үеийн уран бүтээлчдийн “гарын хоол” танд ямар санагддаг вэ?
-Гарын хоол гэж та бүтээлийг нь хэлж байна уу?
-Мэдээж?
-Өнөөдөр цаг өөр болсон болохоор эрс өөрчлөгдсөн. Залуучууд маань янаг амрагийн тухай гэхээсээ илүү түүхэн тал руугаа давамгайлдаг болж. Үүнд Х.Даваахүү, О.Баттөр, Г.Ганболд, М.Баярбаатар, Т.Хашбат, Б.Энхбаатар нарыг нэрлэмээр байна. Тэд их даруухан байгаа. “Юм хий” гэвэл тэд тултал нь гүйцэтгэж чадна. Би их шаардаж байгаа. Одооноос л хүчээ авч эхэлж байна.
-Та олон алдартай хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай дотно нөхөрлөдөг байсан гэдэг. Тэдний юуг нь өөртөө авч үлддэг байв?
-Үе үеийн нэрт уран бүтээлчид бий. Би тэднээс юм авч үлдэхээс өмнө өөрсдөө намайг уран бүтээлдээ уруу татдаг. -Тэгвэл атаархаж байсан хүн бий юу? -Бий. Улсын филармоний дэргэдэх Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулуунд. Гэхдээ цагаан атаархал тээдэг.
-Бүжиг дэглээч хүн чухам юу бодож явдаг бол. Драмын найруулагчдаас юугаараа ялгаатай вэ?
-Би яг чин үнэнээр нь хэлэх үү. Драмын найруулагч гэдэг бэлэн болсон зохиолыг жүжигчдээр дамжуулж найруулахыг хэлнэ. Харин бүжгийн найруулагч, дэглэгчид хоосон ертөнцөөс өөрийнхөө оюун бодлыг тусгаж бүжгийн хөдөлгөөн зохиодог. Хөдөлгөөндөө хөгжмийн аяаа ч бодож байдаг. Шууд хэлэхэд эхнээс нь дуустал.
-Тэгэхээр олон үйл явцыг толгойдоо зэрэг боловсруулдаг гэсэн үг үү?
-Тийм. Би олон найруулагчтай хамтарч ажиллахдаа төдий тооны концерт, наадмын нээлтийн дэглэлт, оролт, гаралтыг бэлдэж өгсөн. Тэгэхдээ бусад төрлийн найруулагчид шиг сандал дээр сууж зааварчлаагүй. Өөрийн биеэр харуулдаг. Энэ бол бүжиг дэглээчийн онцлог.
-Гэхдээ бүжиг дэглээчид ард түмний дунд нэг л нууцлаг байдаг. Энэ юундаа байна вэ? -Үзэгчид бидний уран бүтээлийг ойлгодоггүйдээ байгаа юм. -Гэхдээ таныг сайн таньдаг л даа?
-Би омголон зангаараа энд тэнд гүйж явсаар танигдсан байхгүй юу. Одоо би дараа үеийнхээ бүжиг дэглээчдийг тэгж ойлгуулах хэрэгтэй гэдгийг мэдэрсэн.
-Цаг үеийн ороо бусгаа үед та санхүүгээ хэрхэн шийдвэрлэдэг байсан юм бэ?
-Тоглолт хийх гэсэн юм гээд очиход өврөө дэлгээд угтдаг олон хүн байсан. Тодруулбал УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу “Алтан ураг” бүтээлийг анх тайзнаа тавигдахад өөрийнхөө мөнгөөр тусласан. Мөн “Буян”-гийн Б.Жаргалсайхан, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван “шөвгөр” Өлзий буюу Ж.Бат-Өлзий, Энхээ “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр нарыг нэрлэмээр байна. Тэд үндсэрхэг үзэлтэйдээ л тэгж тусласан. Өмнө нь эдгээр найзуудынхаа тухай нэг сонинд ярилцлага өгсөн юм.
Тэгтэл Х.Цэдэн-Иш гэдэг дарганцар намайг “Чи рекетүүдыг сониноор дамжуулж сурталчиллаа” гээд арга хэмжээ авах гэсэн. Энэ дарганцарт хандаж дахин хэлэхэд “Дээрх хүмүүс рекетүүд байж уу, монгол урлагтаа хайртай хүн байж уу” гэдгийг хэлмээр байна.
-Одоо хоёулаа хувийн амьдралын тань талаар яриагаа үргэлжлүүлье. Таны бүтээсэн зүйлүүд Ц.Сэвжид гэдэг хүнтэй салшгүй холбоотой. Аавтайгаа хэр олон уран бүтээлд хамтарч ажиллаж байв?
-Би аавынхаа хүү болж төрснөөсөө хойш уран бүтээл ярьсан. Намайг хэрхэн хөл орохыг хүртэл бүжгийн хөдөлгөөнтэй сүлэлдүүлсэн юм шиг санагддаг. Аавтайгаа би зургаан жил хамтарч ажилласан. -Ямар ямар бүтээлд…?
-“Монгол бүжгийн гайхамшиг” гэдэг бүтээлийг аав төрүүлсэн. Би “Жалам хар”-ыг толилуулсан бүжигчдийн дунд багтсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Концерт гурван цаг үргэлжилж дуусахад гар нь хөдлөхгүй хөгжимчид, биеэ даахгүй бүжигчид тайзнаас бууж байлаа. Тэр үед аав уран бүтээлчдээ асар их ядарсныг мэдэхдээ “Би Монгол бүжгийн гайхамшгийг л бодсоноос өөрөө ч цагаа анзааралгүй ажиллаж. Ядарснаа ч мэдэхгүй хөдөлмөрлөсөн нь миний алдаа байж. Намайг уучлаарай. Дараа дараагийнхаа бүжгийн концертыг цаг 40 минут болгоно” гэж хэлсэн. Амандаа ч хүрсэн. Үүнийг би мартдаггүй юм.
-Тэгвэл бүжигчин хүн ямар байх ёстой юм бэ?
-Бүхий л амьдралаа энэ урлагийн төлөө золиослож чадах хэрэгтэй. Мөн хөдөлгөөний болон хөгжмийн мэдрэмжтэй байх. Бүжигчин байх гэдэг зөвхөн бүжиглэхийн нэр биш. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн асар их ой тогтоол сайтай болдог.
-Хөгжмийн аялгуугаа сонсч олон хөдөлгөөн хийдэг болохоор тэр байх даа?
-Тэр л байхгүй юу. Хөгжмийн хэлээр ярьж, геометр, математикийн хэлээр ярьдаг. Түүнчлэн Монгол улсад хэчнээн үндэстэн байна тэдний үйл хөдлөлийг судалж уран бүтээлдээ тусгадаг.
-Та аавыгаа багш гэж хэлдэг байсан юм билээ. Яагаад тэгж хэлэх болсон юм бэ?
-Тэр хүн миний аав болохоор аав гэх нь ойлгомжтой. Гэхдээ нэг удаа “эцэг ээ” гэж хэлсэн. Энэ үгийг ямар үед, яаж хэлдгийг мэдэхгүй хэрнээ шүү дээ. Багш гэж хэлэхийн шалтгаан нь их сонин. Би 1971 оны долдугаар сарын 1-нд Хөгжим бүжгийн дунд сургуульд элсч ороод Ардын дуу бүжгийн чуулгад хоёр хүүхдийн хамт томилогдон ороход чуулгын дарга бидэнд “Сайн бүжигчин болоорой. Одоо та нар бүжиг дэглээч Ц.Сэвжид гэдэг хүнтэй уулз” гээд өрөөг нь зааж өгсөн.
-Та тэр үед аавыгаа тэнд ажилладгийг мэддэггүй байсан юм уу?
-Мэднэ л дээ. Биднийг ороход аав “Сайн байцгаана уу. Ийшээ сууцгаа” гээд өмнөө байсан сандал руу заасан. Ингээд бид суусны дараа өнөө хоёр маань “Багш аа” гээд хэдэн юм асуусан. Дараа нь би “Аав аа” гээд юм асуух гэтэл “Чи ажил, амьдрал хоёроо өнөөдрөөс хойш ялгаж байгаарай. Ажил дээр би чиний багш. Харин гэртээ очоод аав чинь” гэж хэлсэн. Түүнээс хойш би ажил дээр багш, гэртээ очоод аав гэж дууддаг болсон.
-Ер нь та ааваасаа юугаараа ялгаатай вэ?
-Аав надаас уран бүтээлийнхээ чадвараар илүү. Үүгээрээ л өөр. Бусдаар яг л би байсан.
-Та ээжийнхээ тухай нэг их ярьдаггүй. Манай сайтын уншигчдад танилцуулаач?
-Миний ээж Сүхбаатарыг дэндүү их хамгаалсандаа хүн болгосон. Д.Цэндсүрэн гэж насаараа эдийн засагч хийсэн 80 гаруй настай хүн бий. Аав минь хорвоогийн эрхээр бурхан болсон ч би яг аав шигээ хүн болж ээжтэйгээ өдөр бүр уулзуулдаг.
-Хөдөлгөөн ихэдсэнээр хүн хорвоог орхидог бол бүжиг дэглээчид аль хэдийнээ цөөрсөн байх болов уу. Таныг харахад нэг газар тогтох нь бага юм?
-Намайг зарим хүн “Хэдэн настай вэ. Хэдэн эхнэр сольсон бэ” гэж асуудаг. Миний насыг бүү асуу. Хүний насыг тоолдог ч авьяасыг тоолдоггүй юм. Надаас дээхнэ нэг сэтгүүлч “Та хэдэн хүүхэнтэй явдаг вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би түүнийг дагуулаад эмэгтэй бүжигчидтэйгээ яаж явж ажлаа хийдгээ харуулсан. Түүний дараа би “За би хэдэн хүүхэнтэй явав” гэж асуухад “Үгүй ээ, өөр утгаар асуусан юм” гэнэ.
“Тэгвэл чи өөрөөр яаж явдгаа надад харуулаад аль. Түүний чинь дараа би хариулъя” гэж хэлсэн. Надтай та тоглолтоор гадаад, дотоодын тэмцээн рүү хамт явсан. Намайг ямар их хөдөлгөөн хийдгийг харсан биз дээ. Надад өнөөдөр 80 настай буурлаас найман настай балчир найз бий. Гэртээ харихад хэдхэн сартай ач маань ч угтана.
-“Хар сарнай”-гийн Амараагийн охин уу?
-Тийм. Туулай жилд төрсөн болохоор нь Бүжин гэж нэрлэсэн юм. Янз бүрийн хөдөлгөөний авьяасыг ч зааж өгдөг. Би тэр хөдөлгөөнийг тайзнаа амилуулдаг. Ээж маань 80 гаруй настай гэж дээр хэлсэн шүү дээ. Нийтийн бүжгийг жинхэнэ утгаар нь хатирна. “Оргил” амралтад би ээжтэйгээ нэг өрөөнд амардаг. Гэхдээ дөрвөн давхарт. Ажилчид нь “Ээжийгээ ядраах юм биш үү. Нэг давхарт орохгүй юм уу” гэхээр нь “үгүй” гэдэг.
-Яагаад?
-Хөдөлгөөнийг нь боддог. Орой бүжиг болоход ээж минь бүжиглэдэг. Тийм өндөр настай хүн миний дэргэд итгэмээргүй хөдөлгөөн хийж байхад залуухан хүү би залхуураад сууж байх ичгэвтэр санагддаг. Хөдөө амьдардаг 70 гаруй настай найзындаа очиход өглөө эрт босоод морио унаад давхидаг. Би араас нь морьтой давхихаар эмээл дээр удаан зогсч явснаас болж хөл өвдөөд гүйцдэггүй.
-Та өдөрт дунджаар хэчнээн километр алхдаг бол?
-150. Үүнд судалгаа хийж үзсэн. Спорт, соёл урлагийнхан хөдөлгөөний агуу их тэвчээрийг үзүүлдэг. Манай улсын хүн амын ихэнх хувь нь хөдөлгөөн дутагдсанаас хорвоог орхидог. Харин бид илүүдсэнээс нас барах байх.
-Би таны дотоод орон зай руу улам гүнзгий ормоор байна. Шуудхан хэлэхэд та нууц амраг гэдэг зүйлийг зоригтойгоор ил гаргасан…?
-Нууц амраг гэж та чухам юуг хэлж байна вэ. Би олон нууц амрагтай. Гэхдээ толгойд байдаг. Эдгээр нууц амрагаараа дамжуулж уран бүтээлээ шинэчилдэг. Би нууц амраг гэдэг зүйлийг таны бодол сэтгэхүйгээр мэдэхгүй байна. Харин өөрийнхөөрөө мэдэж байна. Тэмүүжин, Жамуха хоёр жинхэнэ нууц амраг байсан. Тэр хоёрыг “амраглав” гэж нууц товчоонд бичсэн байдаг. Найз, нөхөд гэж бичээгүй. Манай улсын үгийн сонголт дэндүү багасч. Нууц амраг гэдэг зүйлийг шууд утгаар нь ойлгоод байх юм.
-Таны эхнэрийг хэн гэдэг бил ээ? -Г.Цэрэннадмид. -Залуу эхнэрийг тань?
-Г.Оюунжаргал. Хааяа уран бүтээл хийдэг болохоор нь хүмүүс танина. -Г.Цэрэннадмид эгч Г.Оюунжаргалыг анх хэрхэн хүлээж авсан бол…? -Юу гэсэн үг юм бэ. Энэ хоёр чинь Монгол хүн шүү дээ. Өнөөдөр өөрсдийнхөө хүслээр амьдарч явна. Гэр бүл, үр хүүхдүүд нь байна. Энэ хоёр хүн ямар ч хонзонгүй. Хэн хэнийдээ ирж, очдог, ярилцдаг. Би нэг зүйлийг ойлгодоггүй юм. Эрт дээр үед олон эхнэртэй хааныг суудлаас нь буулгадаггүй байсан юм билээ.
XXI зууны гадаадын ерөнхийлөгчид эхнэрээ сольж байна. Бусдын амьдрал руу битгий ор л доо. Тэдний хөнжлийн асуудлыг ор, хаалга нь л мэднэ. Хэрвээ тэд алдаа гаргавал өөрсдөө засах ёстой.
-Та биеэ үнэлэгчдийг нэг их буруутгадаггүй. Яагаад тэр вэ?
-Өнөөдөр хэн нэгэн бүтээлээ үнэлж байна. Түүнтэй адил тэд өөрийгөө үнэлж байна шүү дээ. Дэлхийн олон оронд тоглолтоор явахад бидний буусан буудалд биеэ үнэлэгчдийн нэрийн хуудас дээр үнэ, биеийн харьцаа энэ тэрээ тодорхой бичсэн байдаг. Биеэ үнэлэгчдийг та нар ад үзэж байна. Тэгэх хэрэггүй. Эрт үед дайн эмэгтэйчүүдээс шалтгаалдаг байсан гэдэг. Тэднийг тэвэрч, энхрийлж, хайрлаж ханахгүй.
26 comments
ОНГИРОО ТАГАЛЦАГ ВЭ
ямар онгироо юм бээээ
хийсэн юмтай хүсэл зорилготой хүн түүгээрээ омогшдог юм, Шүүмжлэхээс өөрийг чадахгүй чамайг бол хүүхэн ч тоодоггүй юм
Солиорол өвчний 3-р шаттай хүн. Улсын наадмын нээлтийг шар хадны өвчтөнгүүдийн тоглолт шиг дэглэсэн хүндээ
Авъасгүй Цагаан солиот. Эцгийнхээ нэрээр дулдуйдан амьдарч яваа бүжгийн болон урлагийн ямар ч мэдрэмжгүй хөгийн амьтан.
awiyas bileg ni bgaa hoino ongirgui yahawdaa chadaj bga yumand arga bhgui dee bitgii ataarh muuhai shu Sain hunii ur ,Suutei guunii unagaa …….. gej
Аав Сэвжид нь гайгүй бүжиг дэглэдэг байсан болохоор ард түмэн хүндлээд энэ хүнийг дэглээч болгосон хэрэг. Гэсэн ч шалихгүй амьтан даа. Ер нь эцгийн нэрээр хоолоо олж иддэг улсууд шалихгүй л амьтад байдаг мөртлөө яах ингэж онгирч хөөрдөг байна. Тэр Цагааны Цэгмидийн хүүхдүүд, тэр Эрдэнэтийн Отгонбилэгийн хүү, зохиолч Эрдэнийн хүү Бат-үүл, ач Чулуудай нар гээд л сайн эцгийн нэрээр хоолоо олж иддэг юмнууд ичих хэрэгтэй.
Хөгийн ааштай новш шүү дээ Байрнаас нүүж нэг амарсан да ааш гэж зүгээр л адсага
Sagsuu pska ve
ай хөөрхий Өнөө үед Өөрсдийгөө Дорно дахины Суут ухаантануудын зэрэгт тавьчихсан Нөхдүүд их болж дээ Хөөрхий Өөрийгөө Мундаг Нийтлэлч гээд Бодчихсон Баабар Их Соён гэгээрүүлэгч гээд Дүрдээ итгэчихсэн Майстро жүжигчин Сосорбарам одоо энэ Өөрийгөө дөвийлгөж Надаас өөр Бүжиг дэглээж байхгүй гээд Бодчихсон Сүхбаатар гээд бусдаас дээгүүр бодол тээж Насандаа байхгүй Намбаггүй загнаж
байхыг харахад Сэтгэцийн өөрчлөлттөй ч болчихсон юм шиг Сонин харагдаж байх юм дөө Уг нь Их мөрөн дөлгөөн Эрдэмт хүн Даруу гэж үг байдагсан даа
Гэр нi 3-р хорооллын Ахуйн үйлчилгээний төвийн зүүн талын Очир хотхон гээд байранд байдаг юм. Өглөө хүүхдээ хүргэж өгөх гээд гарсан чинi нэг машин миний машиныг таглаад тависан байхаар нi утсаар нi дуудсан чинi бараг 20 минутын дараа энэ онгироо өвгөн гарч ирсэн нээх ч уурлаж чадсангүй харин өөрийн мэдэлгүй Сайн бна уу? гэхэд дугарахгүй машиндаа ороод суухаар нi Машинаа холдуулах гэж бна гэж бодоод би ч суулаа…. Тэгсэн машинаа асаачаад хөдөлдөггүй гэнэт уур хүрээд хүүхэд хоцорлоо удаж удаж гарч ирчээд гэсэн Машинаа халааж бна гэж хуцдагийн тэгэхэд гадаа -15 градустай хоносон байсан. Их хогийн зантай өвгөн юм бна гэж ойлгосон.
гитадын шээсдээ энэ
Өөрийгөө магтсан хүн өөдөлдөггүй юм даа
tegeed ter byjgeeree hediig oortoo hiij bayajaad hediig tatvar bolgoj ulsdaa ogov
nas nambatai ötölj bgaa hun hovor bolloo…..bi bi buhnees deer nadaas öör hungui tsoriin 1 geed l tseejee deldeed tiim bol delhiid danstai boloosoi,,,jalga dov suga nutagaasaa garaagui baij….hudgiin melhii shig baij
Энэ солиотыг худлаа онгироодог улс их байнаа. Хун гэж ттолгуй орхиоч
Sagsuu zonog obgon nambagui muu nobsh be chinii tatganaj salganadag tendeel biz buu sagsuur buruu zonoson sagsuu amitan zaluusd ymarch ulger duurialgui amitan bna gedeg n unen l uym bna
Өөрийгөө магтсан буруу зөнөсөн хүмүүс олширч байна даа. Солиорол юм даа
Bulterdeg gar ve Oyunjargalaasaa ali ert salchixsan bj xun medexgui gej bodood bgaa yumuu
Хөвсгөлийн хар.тарлан дуучин гэх баруун солгойгүй банзал Оюунжаргалаа хариулахаа бод. Таарсан 2 үхэр юм. Авгайгийнх нь архидаад л завхайрч явахыг нь харах бүртээ энэ жвгөнийг өрөвддөг байлаа. Таарсан мулгуунууд юм гээч.
энэ бол Наснаасаа эрт Зөнөглөж буруу Өтөлж яваа Юу ярьж юу хийж байгаагаа ч мэдэхээ больж байгаа Хүний яриа байна дөө ийм Хурдацтай Зөнөж яваа Хүний яриаг уншижчихаад Бухимдаж Уураа барцгаагаад ч яахав дээ Бүү тоо энэ Хүн Өөрөө өөрийгөө Онгироогоод баясаад явж байвал болоо Бидэнд ямар ГАЙ болох биш дээ Ер нь тэгээд Нийгмээ тэр юмуу дагаад энэ Олны танил болсон Эрхэмүүд наснаасаа эрт Буруу Зөнөглөх өвчинд өртөх нь их болсон юм шиг байна дөө Баабар Со гээд дээр нь одоо энэ Сүхбаатар уг нь гаднаас нь хархад Нас нь гайгүй юм шиг харагддаг ч тэр хэлж ярьж байгаа нь илт харагддаг шүү дээ
ongirch bj bvjgiin ongod ni ordgiin boluu deglesen bvjgvvd ni vnendee gaihaltai baidag shv vzehed aash bol manai mongolchuud olnii tanil gehere l boon ih zan bolchihdog hogshin zaluugvi
Аавыг нь болно зөвшөөрнө. Ийм аавын хүү ийм ядуу
юм яриад сууж байгаа нь эмгэнэлтэй бна даа
umxii xujaanuud mongoloor duureed turiin tolgoi ni xujaagaar duureed xujaagui yum bxgui boljee minii mongol yaana daa ene xujaagiin shees baga xutsbal taarna
Dashzebgiin araas ybchihbaa obgon guia ta ch tabtirgui hun gedgee olon tumendee haruulchihlaa ichdeggui muu shar semjilsen amitan
ta muusain haltar gulugnuud odoo ch bas yuv de.talhnii yaj ohoo medehgui baij ene huniig shuuj dugneed suuj bdag neere uursduu jinhene hiih yma olj ydsan erguu gulugnuud bna da.hoshnogoo archij surchihaad hutsaj bai gulugnuudee