Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн нь БНСУ-ын Аюулгүй байдал, Дотоод хэргийн яамны харьяа Үндэсний Шүүхийн Шинжилгээний Албаны Дижитал технологи, биометрийн шинжээч нартай хамтарсан сургалт зохион байгуулж байна.
Наймдугаар сарын 06-ны өдрөөс эхэлсэн сургалт 10 хоногийн хугацаатайгаар үргэлжилж, Хүрээлэнгийн шинжээчид болон Цагдаагийн Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурорын Газар болон Хууль Сахиулах Их Сургуулийн албан хаагчдад шүүх дижитал шинжилгээний чиглэлээр тусгай мэдлэг олгох ажээ.
Түүнчлэн дижитал технологи, биометрийн чиглэлийн шинжилгээг шинэ арга, аргачлалаар хийх талаар мэдлэг олгож шинжилгээний байгууллагын тухайн чиглэлийн шинжээч алба хаагчдыг сургаж сертификат олгох юм байна.