Гэр бүл, үр хүүхдээ гэсэн сэтгэл Солонгост ажиллаж байгаа эр хүнээс л гарна

  Ахуй амьдралаа дээшлүүлэхийг хүссэн олон монгол иргэн өнөөдөр БНСУ-д ажиллаж амьдарч байна. Цалин өндөр ч эрүүл мэндээрээ хохирч амь насаа ч алдах эрсдэлтэй байдаг хүнд үйлдвэрүүд тэнд олон бий. Үүний бодит жишээг Солонгос дахь монголчуудын группт Mendee Mendee гэх хаягтай иргэн олон нийтэд хуваалцжээ.

Тэрбээр “Хоёр өдөр эмнэлэгт найзыгаа сахиж өнжлөө. Бараг л насгүй болсон гэдгээ өөрөө ч мэдэж байсан. “Монгол таун”-ы гурван давхараас цуйван аваад очлоо. Эрүүл хүн шиг инээж чадахгүй ч нүдээрээ инээж байнаа хөөрхий. Би дэргэд нь нулимсаа барьж ядлаа. Зургаан жил волпиром боловсруулах үйлдвэрт  ажиллаж байсан бид хоёрын зан чанар адилхан. Хоюулаа архи, тамхи, пийв хэрэглэдэггүй. Бид хоёр уулзаад тэнд үнэн тасархай итали зайрмаг байна лээ амсаж үзсэн үү, амттан яриад л цагийг өнгөрөөдөг гэх үү дээ. Хүмүүс дугуй дугуйгаа олж найзалдаг гэх үү дээ. Яг тийм байв. Найз минь зургаан жил ажиллаж олсон цалингаа бүгдийг нь монгол руу эхнэртээ явуулж гурван өрөө байр, дунд гарын жийптэй боломжийн амьдралтай болгосон мундаг хүн. Миний найз авчирсан цуйванг өөрөө савхдаад идэж чадахгүй болхоор нь би бага багаар нь болгоомжтой өглөө. Монгол хоолоо их санасан байна гээд уйлж байна аа. Хуурай уйлах гэдэг билүү нулимс нь гарахгүй. Бие нь муу болхоор л нулимс нь гардаггүй байх. Сүүлийн хоёр жил үйлдвэрийнхээ Шигданаас хоол авч идээгүй. Хоолны оронд ийм кофе гурвыг аваад л явдаг байсан. Гэтэл сар болгон эхнэр лүгээ хоолныхоо оронд авч цуглуулсан кофегоо явуулдаг, эхнэр нь зарж мөнгө болгоод алтан гинж ээмэг болгох зэргээр гангардаг байж. Эхнэр нь цалингаас гадна зарж үрж болох юм явуулж бай, чиний ганц цалингаар чинь яаж амьдрах юм салъя гэж дарамт үзүүлдэг байсныг утсан дээрээ бичиж авсан яриагаа арай ядан найз минь сонсголоо.

Энэ удаа би тэссэнгүй уйлчихлаа. Надаас тийм их нулимс гарна гэж бодоогүй. Хүнд хортой ажил хийж байж хоолоо идэлгүй бүх зүйлийг гэр бүлдээ зориулсны хариу 75 кг-45 кг болтлоо турсан миний найз өчигдөр аавуудын баяр болсон. Найзынхаа утсыг үзсэн, эхнэр нь ядаж баяр хүргэсэн байлгүй гэж бодоод хайлаа, гурав хоногийн  өмнө ирсэн мсж. “Гарын үсгээ зураад явуулаарай, бичиг баримт хүнээр онгоцонд өгөөд явуулсан. Байр саваа чамтай хуваана гэж байхгүй шүү” гэсэн мессеж.  хоолны савхаа өөрөө бариад идэж чадахгүй байгаа хүн яаж гарын үсэг зурах вэ, Бүх биеэр нь волиформийн хор тархжээ. Бие нь өвдөөд турж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд гурван давхар өмд, хоёр давхар цамц өмсдөг байсныг мэдэж авлаа.

Гэр бүлээ, үр хүүхдээ гэсэн сэтгэл Солонгост ажиллаж байгаа эр хүнээс л гарнаа. Эхнэрийнх нь өмнөөс найздаа баярын мэнд хүргэе. Цалин буухаар найз нь Солонгосын хамгийн амттай зайрмагийг аваад очноо. Тэр болтол…” хэмээжээ. Найзаа гэсэн сэтгэл, хүн чанараа гээлгүй хүний нутагт хүнд үед нь тусалж байгаа энэ залуугийн нийтлэл олон хүнд нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулах болов уу.

 

16 thoughts on “Гэр бүл, үр хүүхдээ гэсэн сэтгэл Солонгост ажиллаж байгаа эр хүнээс л гарна

  1. зочин 2018-08-10 14:55 at 14:55

    Ямар муухай новшийн хүүхэн бэ ийм хүүхнүүд монголоор нэг байгаа шүү хөөрхий залуу ямар хэцүү байгааг ойлгож байнаа сүүлийн үеийн хүүхнүүд маш их шуналтай болсон нөхрөө өвчтэй болохоор хаяж байгаа юм байна тэр хүүхэн сайнаа үзэхгүй л дээ эр хүн гомдоосон хүн сайн явдаггүйл дээ бурхан чамайг шийтгэх цаг ирнэ муу новшийн хүүхэн минээ

    Хариулах
  2. balt 2018-08-10 14:56 at 14:56

    yu unen ene unen bi bas zaluug medehiin hamag munguu l ybuuldag bsan suuld ehner salaad absan bairiin zaraad uur hun dagaad ybsan bsan iim bolson hun tsaashdaa ybsan amidrah idewhgui bolchdiin blee mongol ybahgui yu bhgui yahiin geed saunaar honood soju uudag tiil boldiin ble eedee hunii taah hetsuu

    Хариулах
  3. зочин 2018-08-10 15:31 at 15:31

    Ингэж ханийгаа зовоосон хүн эргээд энэ зовлонг эдлэх болно. Хүүхнүүд минь хань ижлээ хайрлаж яваач яасан хүн чанаргүй юум бэ

    Хариулах
  4. Зочин 2018-08-10 15:34 at 15:34

    Өрөвдмөөр юм бэ. Ээ дээ хүүхдүүд минь өөрийгөө хайрла .Чамайг өөрөөс чинь өөр хэн ч хайрлахгүй гэдэг үнэн юм билээ. Эм шулмасын хоолойгоор яаж хоол давж байнаа. Эм хүн гэж хэлэхэд бэрх хүйтэн сэтгэлтэй шуламууд их болжээ.

    Хариулах
  5. Зочин 2018-08-10 15:41 at 15:41

    Сайхан сэтгэлтэй найзад нь баярлалаа. Ийм сайхан найз байгаа нь сайн хэрэг шүү.
    Бурхан чамайг ивээг хүү минь. Бурхны авралаар эдгээсэй хүү минь.

    Хариулах
  6. Нэргүй 2018-08-10 16:04 at 16:04

    yasan hun cnanargui gicni ve im saihan hanitai bj huni gazar hetsuu shu bie sain bodod hurdan edgere

    Хариулах
  7. Зочин 2018-08-10 16:10 at 16:10

    Ямар өөдгүй шулмас вэ.хөөрхий залуу биеэ бодож байхгүй даанч яавдаа.дээхэн үед солонгос эрчүүд нь нэг хэсэг гадаадад гарч ажиллаж байсан гэсэн.олсон мөнгөө эхнэр хүүхэддээ явуулсан ч буцаж ирээд эхнэр ч үгүй мөнгө ч үгүй болцгоосон эрчүүд зөндөө бсан гэсэн.одоо тийм өвгөчүүд нийтийн байраар бөөндөө амьдарч байдаг гэнэлээ

    Хариулах
  8. Нэргүй 2018-08-10 16:41 at 16:41

    Нөхөргүй олон жил ганц бие явсан найзууд нь нөхөртэй хүүхнүүдийг их эвдэж байна. Ганцаараа эрх чөлөөтэй, дураараа, хүний олдоггүйг олж байна гэж ганц бие хүүхнүүд нөхөртэй хүүнүүдэд ярьж үлгэрлэдэг.

    Хариулах
  9. зочин 2018-08-10 17:07 at 17:07

    орон байртай , унах унаатай болсон бол шууд харих хэрэгтэй байсан юм.
    энэ нийтлэлийг уншихад эхнэр нь их л муу,шуналтай хүн юм шиг байна.
    Амьддаа биe биeнээ хайрламаар юм. Хайран залуу нас хайран амьдрал

    Хариулах
  10. selenge 2018-08-10 20:31 at 20:31

    Манай нэг найз кореад байх хооронд эхнэр нь байрыг нь зараад хүүхдийнх нь овог нэрийг солиод зугтаад байсан. монгол авгайчууд үнэхээр новш шүү

    Хариулах
  11. зочин 2018-08-10 20:51 at 20:51

    Нэг л амьдрах хорвоод өөрийнхөө төлөө амьдрахгүй юу даа. Авгай хүүхэд гэсээр байгаад өөрийгөө тэднийхээ өмнөөс золиосолчихлоо доо. Авгай бол хүсээд байх зүйл биш.

    Хариулах
    1. Зочин 2018-08-11 11:04 at 11:04

      Тийм шүү. Өөрийгөө хайрлаж амьдрах нь чухал. Одоо ингээд Мөнгө гэж өөрийгөө хайрлахгүй явсаар байгаад үхлээ. Үлдсэн хүмүүсийн амьдрал үргэлжлээд л явна. Шуналтай, сэтгэлгүй эмсүүд баясаад л болгоод л явна.

      Хариулах
  12. Нэргүй 2018-08-10 23:15 at 23:15

    zaluu nasandaa ehner buu av 40 hureed avaa….surts bolovsor,amidralaa bosgoh möngöö bagaar hurimtluul…midraliin hölgui dalaid selj sur tur amraad butsah horvood hanatlaa zugaatsaad av ene( arhidagj tsenge )gesen ug bish olon ulsaar höndlön juultsil jm uzej nud tail…

    Хариулах
  13. bi 2018-08-10 23:19 at 23:19

    tiim shuu. ooriinhoo toloo amidrah heregtei. er em hen ch gsn. gehdee ingetlee huurtagdaj amidarch bgaa bol erguu

    Хариулах
  14. zochin 2018-08-11 11:18 at 11:18

    Одооний хүүхнүүд ер нь ийм болсон шүү дээ. Үнэн аймаар тэгээд бас худаг болчихсон. Нэг залуу нэг охинтой танилцаад суух болтол нөгөөх нь аль эрт архаг багш болчихсон байгаа юм даа

    Хариулах
  15. Нэргүй 2018-08-11 22:19 at 22:19

    ygaad iim hatuu setgeltei baidgiim boldoo horwoo deer baihgvi bohoor ni uhaan muutai hvvhend haramsah setgel turuh bolwuu nuhur ni yun ch duulgwartai yumdee ehneree dendvv dawraaj baidag biygvi boltloo ajilj baidag haramsmaar yumaa horwoo gej hatuu yumdaa teneg hvvhniig bodhoor durgvi hvrch bna

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн