Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг шүүн хэлэлцээд Д.Бахытгүлийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Тэрбээр энэ шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаа мэдэгдлээ. Тэрбээр “2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шүүх хурал болсон. 2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд Д.Мурат нь намайг Эрүүгийн цагдаагийн дөрөвдүгээрт хэлтэст нэр төрд халдсан гэх үндэслэлээр цагдаад өгч байсан. Миний бие түүний эсрэг гомдол гаргаснаар жилийн турш энэ хэрэг шалгагдсан. Хангалттай нотлох баримттай байгаа ЭХ-ийн 11.6 -ийн 1 зүйл заалтаар яллагдагчаар татагдсан Д.Муратын хэргийг илт шударга бусаар шийдлээ. Миний бие холбогдох шатны шүүхэд давж заалдана” хэмээн мэдэгдээд байна” гэв.
Иргэн Г.Бахытгүл нь УИХ-ын гишүүн Д.Муратыг биед гэмтэл учруулж, дарамталсан гэх гомдол гаргасан ч шүүх бүрэлдэхүүн уг нэхэмжлэлийн нотлох баримт хангалтгүй хэмээн үзсэнээр Д.Муратад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
Тэрбээр ‘