Тэтгэвэрт гарах насанд хүрсэн Япончуудын 82 хувь нь ажилдаа үлдэх сонирхолтой байдаг гэнэ. Тэдэнд нийгмийн харилцаа чухал ба тогтмол орлого олох нь таатай байдаг учир тэтгэвэрт гарч гэртээ суух сонирхолгүй гэжээ.
Ажиллах хүсэл эрмэлзэл их бий ч эрүүл мэндийн шалтгаан, гэр бүлдээ тавих анхаарал, боломж бололцоо хомс гэх мэт шалтгаанууд бий. Японы ‘Мэйжи Ясуда Aмьдралын эрүүл хэв маяг’ институтээс 50-69 насны 6300 хүнд судалгаа явуулжээ.
Тэтгэвэрт гарах сонирхолгүй байдаг шалтгааныг нь асуухад 70 орчим хувь нь сар болгоны байрны төлбөр, хоол хүнс гэх мэт зардлаа төлөхийн тулд ажиллах хэрэгтэй гэжээ. Мөн зарим нь ажилдаа дуртай учраас тэтгэвэрт гарлаа гээд ажлаа орхих сонирхолгүй байна гэжээ. Эдгээрийн бүтэн цагаар ажилладаг ажилчдын 50-54 насны хүмүүсийн 78 хувь нь тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой гэжээ.