“Киви” хамтлагийн ахлагч дуучин Д.Уламбаяр өөрийн соло карьерийг хөөгөөд багагүй хугацааг үдэж буй. Дэлхийн шилдэг контент болох “The Voice” шоуны Монгол дахь хувилбарт цорын ганц эмэгтэй шүүгч, дасгалжуулагчаар оролцсон тэрбээр өөрийгөө тун ч мэдрэмжтэй нэгэн гэдгийг батлан харуулсан.
Түүний сүүлд гаргасан уран бүтээлүүд дуулалт гэхээсээ илүүтэй стиль имиждээ ихэд анхаарсан байна хэмээх шүүмжлэлд өртөх болсон бөгөөд өчигдөрхөн олны хүртээл болсон “Do It” дуу нь тус шүүмжлэлийг хамгийн ихээр дагуулжээ. “Киви” хамтлаг ч энэхүү шүүмжлэлийг багагүй сонсож байсан бөгөөд тэрээр энэ удаад фенүүдийнхээ чих гэхээсээ илүүтэй нүдийг баясгахаар шийдсэн бололтой.