Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дэлгүүрийн зогсоолд нисэх онгоц осолдож таван хүн амиа алджээ – updown.mn

Дэлгүүрийн зогсоолд нисэх онгоц осолдож таван хүн амиа алджээ

 Өнгөрсөн ням гарагт Калифорни муж улсын Санта Ана хотын нэгэн худалдааны төвийн автомашины зогсоолд жижиг нисэх онгоц осолдсон байна. “Онгоцны бүхээгт байсан таван хүн бүгд амь үрэгдсэн байна” гэж Оранж тойргийн гал түймэртэй тэмцэх албаныхан мэдээлсэн байна. “Жон Уэйн” нисэх онгоцны буудлыг зорин нисч байсан хос хөдөлгүүрт “Цессна” нисэх онгоц буух газраасаа 1.6 километрийн наана осолджээ.

Онгоц осолдохын өмнө онгоцны нисгэгч онц байдал зарласан бөгөөд үндэсний тээврийн газрын мэргэжилтнүүд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Дэлгүүрийн зогсоол дээр байсан улаан автомашиныг нисэх онгоц мөргөн унасны дараахан тус орон нутгийн гал түймэртэй тэмцэх газарт яаралтай дуудлага ирсэн байна. Онгоцны мөргөсөн автомашины эзэн аз болоход дэлгүүрт байсан байна. Ойр орчимд байсан хүмүүсийн мэдээлснээр, онгоц хамраараа газар мөргөн унажээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн