Дэлхийн №1 террорист Осама бин Ладены хүү Хамза бин Ладен Мохаммед зартай Атта гэх террористын охинтой гэрлэжээ. Атта нь дэлхийн түүхэнд хараар бичигдэн үлдсэн (2001.09.11) аймшигт алан хядах ажиллагаанд оролцож явжээ.
хүү Хамза бин Ладен Мохаммед одоо Аль Кайда бүлгийн толгойлогч Айман Аль Завахиригийн баруун гар, цаашид түүний орыг авах хүн гэдгийг Америк төдийгүй дэлхийн олон орны тагнуулын албаныхан мэдээлж буй.
Хамза бин Ладен Мохаммед Аттагийн охинтой гэрлэж, Афганистанд амьдарч байгаа гэх мэдээллийг түүний эх нэгтэй дүү нар болон авгууд нь өгчээ. Осама бин Ладены бичсэн гэх нэгэн захидалд Осама Хамзаг өөрийн залгамжлагчаар бэлдэж байгаа гэж бичсэн нь бий.