Дархан хотод салхилж явсан эмэгтэйг хүчирхийлэхийг завдсан хэрэг энэ сарын 3-нд гарчээ. Гэмт этгээдүүд 22.00 цагийн орчимд эмэгтэйг дээрэмдэж, хүчиндэхийг завдсан байна.
Бүсгүй гэмт этгээдүүдээс зугтаж, Петровис компанийн Нефть хангамжийн салбарын хамгаалалтын бүсэд нэвтэрч, тусламж авснаар аврагдсан ажээ. Улмаар Петровис компанийн хамгаалалтын ажилчид гэмт этгээдүүдийг хөөн барьж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Хэргийг одоогоор Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа юм.