Өмнөх жилүүдийг бодвол дүрэмт хувцасыг эрт худалдаалах болсон. Учир нь өмнөх жилүүдэд сурагчдын дүрэмт хувцсыг оройтож худалдаанд гаргаснаас болж эцэг эхчүүдээс ирэх санал гомдол тасраагүй байна. Наймдугаар сарын 20-д гараад ирэхээр худалдааны төвүүдэд хөл хөдөлгөөн ихсэж, хүүхдэдээ хувцас өмсгөж үзүүлэхэд хүндрэлтэй болдог гэнэ. Тиймээс өнгөрсөн жилээс эхлэн сурагчдын дүрэмт хувцсыг эрт худалдаанд гаргаж эхлээд байгаа нь энэ юм.
Манайд үндэсний дүрэмт хувцас үйлдвэрлэгч найман компани ажлаа эхлүүлж нийслэлийн есөн дүүрэгт болон хөдөө орон нутгуудаар долдугаар сарын сүүлчээс эхлэн худалдаанд гаргаад байгаа аж. Учир нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны тавдугаар сарын 31-ний тушаалаар сурагчийн “Дүрэмт хувцасны нэгдсэн загвар”-ыг баталжээ.
Нийслэлийн хэмжээнд дүрэмт хувцас үйлдвэрлэдэг “Өүлэн мэнч”, “Шилмэл загвар”, “Төмөр трейд”, “Бүтээлч үйлс”, “Торгон хийц”, “Их шаглаа”, “Энх зүр”, “Бат зүү” зэрэг компаниуд байна.
Дүрэмт хувцасны борлуулалтын цэгүүд: Хархорин зах, “Алтжин” “Бөмбөгөр” 3-4-р Хороолол, “Дүнжингарав” худалдааны төв, “Нарантуул” зах, Спортын төв ордон зэрэг газруудад борлуулж байгаа юм. Түүнчлэн эцэг эхчүүд хүүхдэдээ дүрэмт хувцас сонгохдоо зайлшгүй биечлэн дагуулж ирээд, өмсүүлж үзэж сонгох нь чухал байгааг худалдагч нар зөвлөлөө. Түүнчлэн зарагдсан барааг дахин буцаах боломжгүй гэнэ.
Дүрэмт хувцасны үнийн хувьд бага ангийн охидын дүрэмт хувцас 50.000 мянган төгрөгөөр зарагдаж байсан бол хөвгүүдийнх 60.000-65000 мянган төгрөгийн хооронд зарагдаж байв. Дунд анги нь 55.000 мянган төгрөг бол ахлах ангийн дүрэмт хувцас 65000 мянган төгрөгөөр тус тус зарагдаж байна. Хувцсыг барьж үзэхэд материал нь дотоодод үйлдвэрлэснээс хамаагүй нимгэн байсан юм.
Бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас дөрвөн хос нь 55.000 мянган төгрөг, бага ангийн охидын дүрэмт хувцас гурван хос нь 45.000 мянган төгрөг, дунд ангийн хөвгүүд, охидынх 65.000 мянган төгрөг, ахлах ангийн хөвгүүд, охидынх 75.000 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна.