УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 17-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ. Шүүх хурлыг шүүгч Б.Ариунхишиг даргалан явуулах гэнэ. Өнгөрсөн долдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гэм буруутай нь тогтоогдвол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлнэ хэмээн мэдээлсэн билээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тэрхүү зүйлд зааснаар ” “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хэмээн зүйчилжээ.