Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын II багийн нутаг дахь 30 тонн алтны нөөцтэй ордыг “Степ голд” компани эзэмшихээр болж, олборлолт хийх бэлтгэлээ базааж эхэлжээ. Гэвч тэдний үйлдэл нь хууль бус үйлдэл гэж үзсэн иргэдийн төлөөлөгчдийн гишүүнд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Учир нь “Степ голд” компани нь Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р багийн нутаг дахь эдэлбэр газрыг өнгөрсөн есдүгээр сард 5.4 мянган га талбайн тусгай зөвшөөрлийг “Сентерра голд Монголиа” компаниас шилжүүлэн авсан гэнэ. Ингээд “Степ голд” компанийнхан тус багийн ИНХ-д хүсэлт гаргаагүй, өөрөөр хэлбэл, иргэдийн саналыг асуулгүй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн учир эндхийн иргэд болон тус компанийн хооронд үл ойлголцол үүсэж, маргаан дэгджээ. Тус компанийнхан үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд Цагаан-Овоо сумын удирдлагаас 426 га талбайд эдэлбэр газрын зөвшөөрөл хүсэж, шийдвэр нь гараагүй байхад хээрийн баазаа барьж эхэлсэн төдийгүй одоогийн байдлаар хоёр байршилд бааз барьж, зарим газарт өрөмдлөг хийсэн байна. Түүнчлэн энэ хууль зөрчсөн асуудалд Дорнод аймгийн ИТХ-ын дарга холбоотой төдийгүй анх 2017 оны 10-р сарын 25нд Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишишгтогтох гэгч сумын ИТХ-ыг хуралдуулах үүрэг өгч түүний туслах хуралдааныг даргалан Степ гоулд гэх компани тус сумын 2- багийн нутаг дэвсгэрт олборлолт хийх болсныг мэдэгдэн олонхийн суудлаа ашиглан батлуулсан байна. Ингэхдээ сумын ИНХ-д мэдэгдээгүй дээр нь эл хуралдаан болоо ч үгүй гэлээ.
Иргэдийн тэмцэл видео
[fbvideo link=”https://business.facebook.com/407463299371287/videos/1726548557462748/?t=7″ width=”690″ height=”400″ onlyvideo=”1″]
1 comment
Уул уурхайг шантажлаж мөнгө салгадаг бизнес дэлгэрчээ.