Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Улаанбаатар хот: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн сав газраар бага зэргийн бороо, өдөртөө ихэнх нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бороо, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 11-16 градус, бусад хэсгээр 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад хэсгээр 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус дулаан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн