2018-08-03 09:401min00

Ирэх жил 50 ортой Төрөх эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орно

03

Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусаж, ирэх жил ашиглалтад орох юм. 50 ортой гурван давхар барилга бүхий төрөх эмнэлэгийн шав тавих ёслол өчигдөр боллоо. Улсын төсвийн 3 тэрбум төгрөгөөр босох юм.

Энэ тухай  аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ “Уг барилгын гүйцэтгэлийн ажилд холбогдох байгууллагууд хяналт тавьж, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах болно” гэлээ. Дархан-Уул аймгийн Төрөх тасагт аймгийн жирэмсэн эхчүүдээс гадна Сэлэнгэ, Төв аймгаас хүндрэлтэй төрж болзошгүй жирэмсэн эхчүүд ирж төрдөг бөгөөд жилд 3000 орчим эхчүүдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс Төрөх тасгийн ачаалал өндөр, орны хүрэлцээ муу тул төрсөн эхчүүдийг 1 хонуулаад эмнэлгээс гаргах тохиолдол олонтой”. Дарханчууд ирэх жил Төрөх эмнэлгийн өргөтгөлийн шинэ байрандаа шинээр мэндлэх бяцхан үрсээ өлгийдөн авах нь ээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй