Иргэдийг эрүүл, ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлөөр хангах үүднээс автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг буулгах ажил 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлсэн. Тухайлбал дүүргийн хэмжээнд 7 байршилд автобусны буудлын зогсоолын цогц байгууламжийг угсрах ажил эхлэх гэж байгаа.
Иймд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж байна.
Өнөөдөр Сансарын колонкийн хойд автобусны буудлын зогсоол дээр үйл ажиллагаа явуулж байсан 8 ТҮЦ-ийг, Сансарын колонкийн урд талын 8 ТҮЦ-ээс долоог нь нүүлгэсэн байна. Харин Монголын худалдаачдын холбооны гишүүн тус ТҮЦ-ний эзэн бусдын эрх ашгийг зөрчин, нүүлгэлтийн ажилд санаатайгаар саад учруулж байна