2018-08-02 14:311min01

Сэрэмжлүүлэг: Алтай – Баянхонгор чиглэлийн замд эвдрэл үүсчээ

ewdrel

Үргэлжлэн орж буй усархаг аадар борооны улмаас орон нутгийн замд эвдрэл үүсссэн байна. Тодруулбал, А0303 дугаартай Алтай – Баянхонгор чиглэлийн 128 км хатуу хучилттай автозам дагуу Дэлгэр сумын нутгаар хүчтэй ширүүн бороо орсны улмаас үeр бууж 70-86 км-т хэсэглэн эвдэрчээ.

Иймд тус чиглэлд зорчиж яваа жолооч нар анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.