МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан. Хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн оролцох нэр дэвшигчийг Бага хурлаараа тодруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, МАН ээлжит Бага хурлаа ирэх даваа гаригт буюу энэ сарын 6-нд хийхээр болсон байна.