Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газрын хамтарсан ажлын хэсэг Өлгий сумын 2, 3, 12, 13 дугаар багийн нийт 740 айл өрхөд тандалт судалгаа хийжээ. Судалгаагаар  449 айлын жорлон нурж, дүүрсэн байна. Мөн 76 өрх нэг хашаанд   2-3 айл амьдардаг, дундаа ганц бие засах газартай аж. Хашаандаа муу усны цооногтой 649 өрх байгаагаас хэвийн ажиллаж байгаа муу усны цооногтой 262 өрх, муу усны цооног шаардлага хангахгүй 382 өрх, огт муу усны цооноггүй 32 айл өрх байна.  Мөн хашаандаа худагтай айл өрхийн ихэнх нь шаардлага хангахгүй ундны ус хэрэглэж байгааг тогтоожээ.

Тандалт судалгаа явуулсан Ажлын хэсгийнхэн айл өрх болгонд давсны уусмалаар гар нүүрээ угаах, хүүхдээ бохирлогдсон хашаандаа тоглуулахгүй байх, хоол ундаандаа шаардлага хангасан ус хэрэглэж гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Түүнчлэн бохирдсон худгуудаас ус уухгүй байх, хааж аюулгүй болгохыг иргэдэд анхааруулжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн